2011-08-18
хэнд ч зориулмааргүй..
амин хувиа хичээх үзлийн талаар мянга түмэн зөвтгөсөн ойлголттой явдаг би.. гэвч энэ нь хэтрэхээр гамшигийн хэмжээнд хүргэж ёс суртахуун хэмээх хүлээсэнд баригдахаа болиод ирэх үед яах учир нь үл олдох зүйлс болдог бололтой.. гэхдээ энэ чухал биш.. ер нь юу ч чухал биш.. зүгээр л өөрийнхөө алхам тутмыг тооцоолж явахыг хичээвч.. заримдаа тэрнээсээ гажихад хүргэх нөхцөл байдалтай таархад солиотой юм шиг утгагүй сонголтийг нь хийчихдэг.. түүнийгээ зөвтгөхдөө энэ бүхэн миний л амьдрал бусдад ямар ч хамаагүй учираас.. хэрвээ алдаа байвал миний л алдаа.. хэрвээ буруу байвал миний л буруу.. тэглээ гээд нэгэнт болчихсон зүйлийн хойноос харамсаж гашуудалгүй буруу байсан тэр сонголтийг зөв болгохын төлөө хичээх болно хэмээн өөртөө тайлбарлана.. гэвч үнэн хэрэгтээ наашаа ч үгүй цаашаа ч үгүй.. өнгөрсөндөө харамсах нь угаас утгагүй ч өнөөх буруу сонголтоо зөв болгохын тулд яах нь таг харанхуй.. дахиад л бүхнийг эхнээс нь эхлэх үү.. эсвэл өнгөрсөнг ч ирээдүйг ч мартаад өмнө нь ямар байсан тэр хэвээрээ байх уу... зүгээр л өнөөдөр л чухал.. аз жаргал гэдгийг энэ цаг мөчөөс л авах нь гоё.. гэтэл.. хүн гэдэг ямар учиртай амьтанбдээ.. элдэв зүйлсийг ургуулан бодож тэрхүү тэнэг төсөөллөө бодит болгохын төлөө эсэн бусын юм хийгээл.. харин өөртөө ч биш өчигдөртөө ч биш.. маргаашдаа ч биш.. өрөөл бусдад ч биш.. ердөөсөө хэнд ч юунд ч зориулагдаж баймааргүй...






таг харанхуйд..

Сараачсан: dao | цаг: 13:33 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих