Миний энэ тэмдэглэлийг надаас өөр хэн ч уншихгүй гэдэгт би итгэж байна.
Иймд би энэ хэсэгт өөрийнхөө тухай өөрийнхөө мэддэг бүхнийг бичнээ
Би Хуулийн сургуульд сурдаг, одоо хорь гаран настай, тийм ч өндөр биш гэхдээ бас намхан биш. Би өөрийнхөө тухай 5-6 настайгаасаа л мэддэг юм. Түүнээс өмнөхийг нь таг мартчихсан бололтой. Хүмүүс тэр дундаа ээж аав маань намайг хаврын нэг хуйсагнуур өдөр төрсөн гэдэг ч тэр талаар би бас л санадаггүй.