2024-10-28 , сараачсан: хундага төрөл:

гэрэвшээд наажийшд, гэнэт орж ирсэн чэнн

rn
2024-10-04 , сараачсан: xvv төрөл: Уншуулмаар
Эмэгтэй хүмүүс голдуу нэг ийм зүйл хэлдэг. Тэгээд хос нь ойлгохгүй байна гэж гоморхдог. Бодлыг нь уншсангүй, ойлгосонгүй гэж уурлаж тунидаг.
rn
rnМагадгүй тэр нь зөв ч байж мэднэ... Гэхдээ:
rnЭмэгтэй хүн ярьж стрессээ тайлдаг майлдаг өөр юу юу ч билээ нэг тийм тогтсон зүйлс, яриа их байдаг. Яахав мэдээж биологийн суурь бол байх нь байдаг л байх. Гэхдээ өөр хүмүүс, зүгээр асуудалгүй хэлж яриад ойлголцоод, өөрийгөө илэрхийлээд сурсан, хэрэггүй үед амаа хамхиж мэддэг, тэрэндээ стрессдээд байлгүй зохицуулж чаддаг "ухаалаг" эмэгтэйчүүд ч бас ховор ч гэлээ байдаг...
rn
rnАрхи "цаанаасаа" уумаар байхаар у...
2024-10-04 , сараачсан: xvv төрөл: Бодрол
Ямарваа үйл хийх, сэтгэл хөдлөл гаргах зэрэгтээ уг нь тархи зүрхээр хамтарсан шийдвэр гаргавал онох магадлал хамаагүй өндөр санагддаг.
rn
rnУг нь 6-хан секунд л бодоод тухайн үйлдлээ хийхэд хангалттай гэсэн байсан нэг сэтгэл зүйн талаар номон дээр.
rn
rnБи ч өөрөө бусад зүйл дээр гайгүй ч хайр дурлал дээр дандаа зүрхээрээ, нүдээрээ дурлаж, шийдвэр гаргадаг. Өөрийгөө шүүмжлээд, ятгаад ядаад одоо бууж өгсөн. Гэхдээ 6 секунд бол бодоод байгаа... Нэмэр жоохон бага байгаа, өөртөө хамгийн шүүмжлэлтэй ханддаг сэдэв
rnДараа нь тэгээд л харамсдаг голдуу тээ..
rn
rn... Манайхан ямарваа зүйл, ялангуяа чухал үе...
2024-10-04 , сараачсан: xvv төрөл: Өдрийн тэмдэглэл
Өчигдөр нэг танилцсан дүүтэй ярьж байгаад "эндээ ясаа тавина гэж бодож байгаа" гээд өөрийн эрхгүй амнаас гарсан...
rnУрд нь бол хүмүүсийг загнадаг, шүүмжилдэг, буц гэдэг хүн нь байсан
rnЯрьвал тэгээд зөндөө юм байгаа...
rn
rnХамгийн таалагддаггүй, Монголд амьдарч чадахгүй гэж боддог болсон шалтгаан маань бол хэтэрхий, бүгдээрээ шударга бус "хүмүүс" улам бүр болоод, тэрийгээ олж харахгүй, тэмцэхгүй бүүр өчүүхэн жижиг ашиг горьдоод шударга бусыг дэмжиж өөгшүүлж харагддаг... Ковид, тэгээд энэ жилийн сонгуулиар бүүр арай л дэндүү мэдэрсэн...
rnЭргэн тойронд өдөр тутамд хуурна, хумсална...
rnХараад стре...
2024-09-29 , сараачсан: xvv төрөл: Уншуулмаар
Зохиолч Г. Аюурзана гуайн Зохиолуудад сүүлийн үед нэлээн дурлаад байгаа.
rn"Сүнсний томъёо" бас их гоё байсан. Харин хэд хоногийн өмнө "Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)" номыг эхлээд ёстой өөрийн эрхгүй нэг амьсгаагаар шөнө суугаад уншаад дуусгав. Ойрд ингэж ном уншаагүй байх...
rnҮнэхээр судалгаатай, хүнд юм бодогдолдуулахаар гоё зохиолч юм аа...
rnЕрөнхийдөө романууд нь жижиг зүйлээр хоорондоо холбоотой.
rn...Толгойг нь тасалж устгаад, бусдын бичиж тархи угаасан зохиомол түүхийг бодит өнцгөөс, амьдрал талаас нь харуулсан гэх мэт...
rnХүн бүр уншиж нэгийг бодоосой гэж бодогдож уншлаа. Угаа...
2024-09-22 , сараачсан: xvv төрөл: Янз бүрийн
Битгий унш гэсэн мэт дүгнээд биччихсэн ч гэсэн эхний 1/3-ийг бол хүмүүст сайн уншуулаад ойлгуулчихмаар л санагддаг. Уг нь хэрэгжүүлж чадвал үнэхээр амьдралдаа ахиц гаргах боломжтой... Гэхдээ буруу ойлгож буруу явбал бас алдаж ч мэдэх л байх...
rn
rnНэг лаг мундаг хүн шиг дүгнээд, шүүмжлээд байдаг ч тийм ч мундаг хүн биш байх. Гэхдээ авах юм бол байж магадгүй... Бас буруу зөрүү бурсан байвал засч залруулах зүйл байвал хэлээд өгвөл сонсоно
rn
rnАд үзэгдэх зориг номыг хэд хэдэн удаа эхлүүлж хүмүүст ч бэлэглэж байсан. Дараагийн удаад хүнд ном өгөхдөө заавал өөрөө дуустал нь уншсан номоо л өгч байя гэ...
2024-08-17 , сараачсан: xvv төрөл: Дууны үгс
Ая. Г.Дарамзагд
rnҮг. МУУГЗ Д.Цэдэв
rn
rnНарны цацраг шингээсэн талд нь хө
rnНамайг явгалж хая аа нь үгүй
rnНайман ганзага хаялан хатирах
rnНасны итгэл хулан хонгор минь
rn
rnХангал насанд жигүүр нэмж өгсөн хүчтэй
rnХараа бодлыг минь сунгаж өгсөн ачтай 
rn
rnДэнжийн горхи буцалмаар халуунд нь
rnДэлэн дээрээ хөлөргөө нь үгүй
rnМяндсан жолоог сунган хатирах
rnМянганы манлай хулан хонгор минь
rn
rnУргах насанд жигүүр нэмж өгсөн хүчтэй
rnУхаан санаагий минь задлаж өгсөн ачтай
rn
rnЭлбэг булаг харзалмаар жаварт нь
rnЭмээл дээрээ жиндүүлээ нь үгүй 
rnТүрүү салхийг орхин хатирах
rnТүмний манлай хулан хонгор минь...
2024-03-17 , сараачсан: Алмас төрөл:
2024-01-21 , сараачсан: xvv төрөл: Дууны үгс
Дэлгэр мөрний хөвөөндөө
rnДээдийнхээ жаргалаар төрлөө би (хувилбар: Дэгдээхэй насаа үдлээ дээ)
rnДэнжийн цагаан өргөөнд
rnДэгж дэрвэж өслөө дөө
rn
rnЭнэ л мөрний хөвөөнд
rnЭэжийн өврөөс гарлаа даа
rnЭцэшгүй холын хүслээрээ
rnЭрдмийн аянд мордлоо доо
rn
rnМөрөөдөөд үлдсэн ээжий минь
rnМөнгөн хэлхээ унагалаа даа
rnМөдхөн эргээд ирнэ ээ гээд
rnМөрөнгийнхөө чулуунаас авлаа даа
rn
rnХалгих мөрний хөвөөндөө
rnХараацай насаа үдлээ би
rnХайрын совин гэрэлтүүлсээр
rnХангал насаа үдлээ дээ
rn
rn rnrn rnrnrn
rnКараокэ:rn
rn
rnrn...
2024-01-14 , сараачсан: xvv төрөл: Хувьсгалын

rn rn"Юм хийж байгаа засгийн газар, ЕС шүү гэнэ үү?" юм хийнэ гэж одоогийн байдлыг хэлэхгүй ээ манайхаан.
rn
rnУг нь зэс нь байж байна. Өөрсдөө үйлдвэр, тоног төхөөрөмжөө хийж чадахгүй юм гэхэд Алибаба дээрээс бэлэн худалдаж аваад зэс утас хийж татаад, нүүрс нь байж байна 2, 3 жижиг, дунд дулааны станц нэмээд барихад л олон тусдаа янданд дутуу шатаж байгаа нүүрс, түлш 2-3 том янданд бүрэн шатаж хэмнэгдээд утаа нь шүүгдээд л шийдэгдчих л асуудал л даа. Дээр нь эрчим хүчний хараат байдлаас ч гарчихна. Зүгээр л хийж байгаа бол биш шүү, үнэхээр хийж чадахгүй, толгой тархи нь хүрэхгүй, өлөн ховд...
2024-01-14 , сараачсан: xvv төрөл: Хувьсгалын
rn
rnӨчигдөр нэг сэнпай ахтайгаа жоохон ярьж суухад баахан боловсрол мэдлэггүй, бүдүүлэг нөхдүүд танил талаараа, нутгаараа нэгнийгээ татаад оруулчихсан хотын захиргаа нь гэхэд л тийм сүлжээний шалгаруулалтгүй шахаагаар орсон, 5 үг солиод үзэхэд л зүгээр хоосон хүмүүс л байхад, мэдлэгтэй залуучууд олноороо баг болоод л орохгүй бол хэцүү гэж яриад, би ч бас УИХ-ын гишүүний тэрний, тэрний тэрний хүн тэрний танил гэсэн эмнэлэг, анагаахын томилгоонуудыг нүдээрээ хараад чихээрээ сонсоод тэрнээсээ болж бараг сэтгэл гутралд орох дөхөөд энд ирээд байгаагаа хуучилж суухад Монголд буцаж очиж байж байгаад ...
2023-10-28 , сараачсан: xvv төрөл: Бодрол
rnrnrnrnrnrnБодогдоод бичмээр санагдаад болдоггүй ээ Урт болохоор бас тэр бүр хүн уншихгүй л байх л даа. Гэхдээ яахав ер нь бол сэдэв нь бүтэлгүй хайр, сүсэг бишрэл, сүнс сүлд, итгэл үнэмшил маягийн юмнууд холилдсон, өөртөө бол чухал сэдэв
rn rnrnrnrnЕр нь "зурсан зураг төөрөг" гэж бодох тусам байдаг юм шиг санагдаад байгаа юм. Тэрний талаар.
rn rnrnrnrnЮуны өмнө ах, дүү хамаатан саднууд, найзууддаа нэг юм захимаар байна. Хүүхдүүдээ заавал Англи хэлтэй болгоорой. Дээр нь өөр бас явмаар газар, үзмээр хэл байгаа бол дэмжээд үзүүлээрэй. Сургаарай. Би бол Герман, Япон хэлний аль нэгийг с...
2023-10-14 , сараачсан: xvv төрөл: Хувьсгалын
rnrnrnrnrnrnУран, ашигт малтмал, мөнгөтэй болгоно, жаргаана гэсэн шинжлэх ухаан, эдийн засаг ийм тийм гэх тоо баримт, "мундаг" юм шиг бичсэн нийтлэлүүд хөврөх.
rnШинжлэх ухааны нэр барих ч даанч худал.rnrnДоор нь атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй гэх мэт сэтгэгдлүүд...
rn rnrnrnrnҮнэн хэрэгтээ тархан суурьшсан 3 сая хүнд АЦС огт хэрэггүй, ашиггүй зүйл бөгөөд боломжгүй зүйл юм.
rn rnrnrnrn1. Усаар хөргөдөг ба Монголд тэр нь хомс, ер нь бараг барих ч боломжгүй.rnrn2. Удирдах боломжгүй, илүүдэл энерги үйлдвэрлээд зохицуулах боломж байхгүй, зогсоох, удаашруулах боломж маш хомс цөмийн гинжин ур...
2023-10-14 , сараачсан: xvv төрөл: Хувьсгалын
Оюу Толгойн талаар, хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх мэтээр, магтсан нийтлэл, сэтгэгдэл, шог зураг зэрэг ойрын үед гэнэт ихээр нэмэгдэв.
rnХөрөнгө оруулна гэдэг гоё нэр өгөөд хийж байгаа үйлдэл нь "тэдэнд" боломж байгаа болохоор ашиг олохын тулд л хийж байгаа зүйл болохоос Монголын сайн сайхныг бодоод сайн дурын сайн үйлс (volunteer) хийгээд байгаа юм биш л дээ.
rn
rnТиймээс магтаад, уянгалаад, тэрийг хүмүүст ойлгуулах гээд өмөөрөөд байх зүйл биш.rnrn Зөвхөн өөрсдийн ашгийг харсан гэрээ,rn гүний усыг ихээр хэрэглэн байгаль орчныг огтоос бодохгүйгээр явуулж буй олборлолт,rn бусад үүрэг хариуцлагаа ол...
2023-07-15 , сараачсан: xvv төрөл: Өдрийн тэмдэглэл
Facebook дээр байгаа мэдээллээс бид ихэнх нь Монголыг харах гэж оролддог. Улс төр, уур амьсгал, хүмүүсийн бодол гэх мэт.
rnГэхдээ миний бодлоор бол олонхын бодол санаа, уур амьсгалыг мэдрэх ямар ч боломжгүй. Магадгүй 10%, үсрээд л 20%-ийнх нь л бодол санааг, гэхдээ зөвхөн нэг тийш туульширсан байдлаар голцуу харах боломжтой байдаг юм шиг.
rn
rnЯг амьдрал дээр бол сонгуульд сайн хүмүүс сонгогдоод, улс орныг өөрчилнө ч гэдэг юмуу, эсвэл хувьсгал хийгээд мундаг хүмүүс гарч ирээд хөгжүүлчихнэ гэдэг бол итгэхэд их хэцүү зүйл байх.
rn
rnГэхдээ энэ хэвээрээ бол яавч сайнгүй... Тэр Хүүкийн (яджийхад миний ...
2023-07-09 , сараачсан: xvv төрөл: Өдрийн тэмдэглэл
Аав маань өнгөрөөд удаагүй байгаа юм. Хүн хүний хувьд амьдралын үнэ цэн, орон зай гээд бас өөр ч юм шиг...
rnӨөрийгөө ер нь нэлээн хатуу сэтгэлтэй, баргийн юм тоохгүй маанагдуу нөхөр гэж бодож явдаг юм.
rnТэгээд ч амьдралын жам, ойлгоно гээд л. Тэгсэн яг цаг дээрээ тулсан чинь шал өөр байдаг юм байна өө.
rnСанамсаргүй явж байгаад караокенд аавын тухайн дуу сонссон чинь аяндаа нулимс бүүр урсаад байдаг...
rnХүн гэж, хүний сэтгэл гэж бас л сонин бүтэцтэй амьтан юм даа гэж бодогдох...
rn
rnТэгээд л харамсах ч юм шиг их олон мэдрэмж давхцаад л...
rn
rnГадаадад хол байгаа болохоор бас очиж чадаагүй очъё ч ...
2023-06-24 , сараачсан: Алмас төрөл: Бусад
Дан ганц АиТи ч гэлтгүй сонсоод авах юмтай ярилцлага байна шүү. 
rn
rn
rn
rn rn
2023-01-08 , сараачсан: Алмас төрөл: Сэтгэлийн үгс
Ажил хийх гэсэн чинь бодогдоод болдоггүй ээ, гялс тархин доторхоо жоохон цэгцэлж биччихээд хийхээс 😅
rn
rnОйрын үед үзэж харж бодоод яваад байгаа. Зарим хэсгээс нь ФБ дээрээ бичсэн... Хүний тархи, бодол санаа шууд амьдралд нөлөөлдөг талаар... (Амны билгээс ашдын билиг...)
rn
rnАйсан хүүхэд ширгэлэх гээд бидний ихэнх нь амьдрал дээр хэрэгжүүлээд "ажилладаг" гэдгийг нь баталсан нэг "дом", "зан үйл" Монголд байдаг. Гайхалтай нь уйлж байсан хүүхдийн айсан зүйлийн дүрс нь яг гардаг, бас ширгэлэнгүүт хүүхэд тайвшраад унтчихдаг. Тэгвэл усан дээр халуун шингэн асгах үед тэр нь ямар нэгэн долгион ч юм уу з...
2023-01-05 , сараачсан: xvv төрөл: Бодрол
Физикийн ухааны хувьд бидний амьдарч байгаа ертөнц бидний боддог шиг тийм ч материаллаг бус буюу хүний бодол санаа бодит ертөнцөд бас шууд нөлөөлж байдаг ба тэрний илрэл нь шууд атом, электрон, гэрлийн бөөмд шууд нөлөөлөөд ажиглахаар л өөрчлөгдөөд байдаг.
rnБүүр бид Матрикс кино шиг субектив ертөнцөд ч амьдарч байж мэдэх юм...
rn
rnБас нэг сонирхолтой төсөөлөл нь одоо яригдаж эхлээд буй Метаверс ирээдүйд хөгжөөд бид тархиндаа Матриксынх шиг зүйл залгаад метаверс ертөнц рүү орохдоо бодит амьдралаа мартаад ордог болвол? Түүн шиг бид хаа нэг бодит ертөнцөд амьдраад энэ ертөнц маань метаверс шиг тогл...
2023-01-05 , сараачсан: xvv төрөл: Хувьсгалын

Энгийн иргэдийг хүмүүсийг ч юмуу, аль нэг албан газрыг ч юмуу тийм нэг нэгжийг буруутгадаг хандлага бол хамгийн буруу юм л даа. Монголчууд хөгжөөгүй муу буруу ч юмуу, иргэд өөрсдөө боловсролтой, соёлтой байх ёстой ч гэх юмуу тийм хандлага гаргахаа нийтээрээ болих хэрэгтэй юм.
rn
rnУлс орныг удирдах эрх мэдэл гэдэг бол маш том зүйл. Ард түмнээс ч том зүйл юм л даа. Компани дампуурлаа гэхэд ажилчдыг буруутгах нь утгагүй. Ажиллуулж, удирдаж, авч явж чадаагүй удирдлагуудын л буруу байдагтай л адил зүйл.
rn
rnГол нь зохицуулалтууд нь л дандаа дээрээсээ буруу хийгдэж байгаа юм л даа. Жишээ нь эмнэлгийн ...