2016-11-23
манай үеийн баатар
 дунд сургуульд байхад хичнээн ч ном уншлаа.. тэрийгээ бас хөөрхөн олон ном уншсан гэдэгтээ одоо ч бахархах маягтай.. гэхдээ энэ чухал биш.. анх оюутан болоод гэрийнхээ их номноос холдож гэр сургуулиас өөр замгүй, хуулиас өөр унших номгүй болчихоод хэсэг хямарсан бололтойм.. тэрхэн үед байдаг байсан айлын орцонд нэг өвгөн нас бараад хүүхдүүд нь хуучин номнуудыг нь шуудайд хийгээд гаргаж тавьсан байсныг олоод бүгдийг нь чирээд гэртээ орж билээ.. дунд нь орос монгол хэлдээрх хуучны сайхан номнууд.. нэрсийг нь санахгүй байгаа ч хамгийн тод санаанд үлдсэн нь Гамзатовын Миний дагестан, Лерментовын Манай үеийн баатар.. Миний дагестаныг хүүхэд байхдаа унши байсан учир их л сайхан ном гэдгийг нэг муу юм гадарлаж байсан болохоор шууд л хувийн номын сангынхаа хамгийн нандин хэсэгт шилжүүлсэн.. харин тэрэн дунд нэг хавтасгүй болчихсон бүүр ноорчихсон олон ч удаа уншиж дээ гэмээр нэг хуучин ном байсан нь гаднаасаа нэр нь мэдэгдэхгүй.. гэвч лерментовын манай үеийн баатар гэдэг ном гэдэг нь оршил хэсгээсээ мэдэгдэж байлуудаа.. 

эхний удаад сурсан зангаараа нэг амьсгаагаар л уншчихсан.. дуусангуутаа би юу хийчихвээ гэж бодогдоод дахин дахин нэлээн удаан уншиж билээ.. ганцаардсан ядарсан цөхөрсөн гунигтай үедээ тэр номыг сөхөөд л аль ч хуудаснаас хамаагүй өөртөө яг тухайн мөчид мэдрэгдэж байгаа мэт санагдах мэдрэмж тааралдах хүртэл уншдаг байж билээ.. сүүлд нь блогтоо нэг тэмдэглэл ч оруулж байсан санагдна.. гэвч одоо байхгүй.. нэг өдөр блогоо устгачихаад дараа нь тэр бичлэгтээ учиргүй харамсаж билээ.. зүгээр нэг гүн сэтгэгдэл үлдээж чадсандаа ч биш зүгээр л Печориноос өөрийгөө олж харах шиг санагдсандаа л тэгж их донтсон байх гэж одоо ч бодогддог юм.. сүүлд уншихад "Илүүдэл дүр" ч гэлүү нэг тийм уран зохиолын хэллэг байдаг юм гэсэн.. цаг үетэйгээ тэрсэлдэгч нэгнийг хэлдэг юмуудаа.. магадгүй өөрийгөө тиймээр төсөөлж бодсон агуу ихийн хэнээрхэл туссан залуу хүүгийн л бодол байхдаа.. тухайн үед яг юу мэдэрч байснаа одоо нэг дахиад мэдрэхсэн.. ажилдаа хийж буй зүйлдээ шунан дурлах учир шалтгаанаа олж харахсан гэж бодох ч тэр үеийн тэмдэглэлээ устгачихсан дээр нь тэр үед үнэхээр би яг юу бодож байсан бол гэж төсөөлөхөөс цаашгүй.. романтик мөрөөдөл дүүрэн залуу насаа би хаана гээчих нь энэ вэ.. эргээд бодоход өөрийгөө бүхнийг ойлгогч цаг үеэ үл ойлгогч агуу нэгэн гэж бодох жаалхүүг шоолох хөгшин хүн л болчихсон мэт санагдах юм.. 

манай үеийн баатар чи хаана буй..
Сараачсан: dao | цаг: 22:02 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax