2009-10-02
хатаж шаралсан модноос алгуурхан унах навчсыг өрөвдөх зүрх сэтгэлтэй болохсон унасан хойно нь хэнэг ч үгүй дээгүүр нь гишиглэх зүрх зоригтой болохсон үдшийн бүрийд дагжин чичрэх болжморыг өрөвдөхсөн. үүрийн гэгээнээр шулагнахыг нь сонсоод үзэн ядахсан. удаан унших зузаан номны хуудасанаас амьд яваагаа мэдрэхсэн уншиж залхаад тоохчгүй чулуудахсан. аниргүй шөнө өөрийгөө зовоох аймшигт зүүдийг зүүдлэхсэн. эцэст нь зүгээр л сэрэхсэн.

Бичсэн: dao

Сараачсан: dao | цаг: 16:40 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Энэ Дао нээрээ үнэн дуулгууртай сайн үүхэд шөө.
Сараачсан: gereltuya цаг: 11:00, 2009-10-07 | Холбоос | |


за
Сараачсан: dao цаг: 10:58, 2009-10-07 | Холбоос | |


Ургаж байгаа навчсыг хараад амьдрал сайхан гэж өөртөө хэл тэгвэл шарласан хойно нь өрөвдөнө.
Унахгүй юм шиг салхинд сэржигнэхийг нь сонсоод дотроо инээ тэгвэл унасан хойно нь гишгэх зоригтой болно.
Өдөржин шулганах болжморыг хараад эрх чөлөөг хүс тэгвэл чичрэхэд нь өрөвдөнө.
Үдшээр ганцаараа алхаж явахдаа хаа нэгтээгээс болжморыг хай.
Харагдахгүй бол үүрээр жиргэхэд нь үзэн ядна.
Ингээл үргэлжилнэ шүү дээ. Энэ миний гаргалгаа. НАдад л тэгж санагдлаа, бичлэгийг чинь уншаад. тэврэлт
Сараачсан: gereltuya цаг: 10:49, 2009-10-07 | Холбоос | |


гуниглах гуниглах
Сараачсан: dao цаг: 10:13, 2009-10-07 | Холбоос | |


Chi ingedeggui gj u ----
би лав
өрөвддөг
зориглодог
үзэн ядаагүй
мэдэрсэн
чулуудсан
зүүдлэсэн / өчигдөр/
сэрсэн
Сараачсан: piglet цаг: 23:01, 2009-10-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax