2009-12-29
Яг хоёр жил өнгөрч энэ өдрийг тэгж их хүлээснүү эсвэл зүгээр л ингэж таарав уу. өнөөдөр л блогоо сэргээж бичлэг нэммээр санагдаад. он солигдох дөхөх тусам хүмүүс өнгөрсөн жил юу хийснээ ярилцаж ирэх жил юу хийхээн төлөвлөж тааралдсан таалагдсан хүн бүртээ аз жаргалыг хүсээл. эсвэл оны ...-үүдээ хошин хоржоонтой маягаар тодруулаал сайхан л байна. би ч юугаар дутахав гээд оны ...-үүдээ тодруулах гэсэн гарууд надад үлдээггүй бололтой. бүгдийн л тодруулчиж цөөхөн монголд оны ... аваагүй хүн хайвал авсныг хайснаас амар болсон бололтойн учир би дутийдаа. зүгээр л өнгөрснөө дурсаж ирээдүйг зөгнөе.
өчигдөр үсээ будуулцан одоо шар биш хар толгойтой болсон гарууд гудманд танихгүй зөрөв. сургуулиа төгсөж ажилд орж төөрөхөө байсан бишээ ганцаараа төөрөхөө байсан. одоо хамтдаа л төөрнө гэжүүгаа.

маргаашнаас ажилдаа хоцорхгүй санаатай зорилт тавиад ажиллаж байна. илүүг хийж эрдмийн цолтой болчуул ч амжинуу гүү юу. өөр тэгээд өчнөөн хүсэл байвч биелэгдэх магадлалыг нь нэмэгдүүлэхийн тулд энд бичихээ болийдоо.

угаас уянглаж чадахгүй болохоор энд хүргээл блог бичиж эхэлсны хоёр жилийн ойн бичлэгээ дуусгийдаа. нөхөд сайхан баярлаад ирэх онд ихийг бүтээгээрэй. гол нь л хүн хийж цөөхөн монголчуудынхаа тоог нэмэх тал дээр сайн ажиллаарай гэж ерөөедөө

Сараачсан: dao | цаг: 17:55 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Амны бэлгээс
Ашдын бэлэг...
Сараачсан: Зоригт ван цаг: 12:16, 2009-12-30 | Холбоос | |


ерөөл бат оршиг
Сараачсан: g84 цаг: 09:43, 2009-12-30 | Холбоос | |


Ерөөл бат оршиг ээ ярзайтал инээх
Сараачсан: xvv цаг: 00:42, 2009-12-30 | Холбоос | |


"хүн хийж"
хахаха rolling on the floor нээрээ тэгдэг ч юм бил үү ккк
Сараачсан: dadido цаг: 23:23, 2009-12-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax