Ядуу монгол Ядуу төр Ядуу ... бид ЯДУУ
Өдрөөс өдөрт миний толгойд юм орж ирэхээ байхнээ. өглөө бодож явсан юмаа ажилдаа ирэхийн хооронд мартчих юм. цээж хорсгох утаанаас л эхэлсэн санагдаж байна. цаашаа байдаггүй

. утаа утаа гэсээр утаатай тэмцсэн нэр зүүсээр хэдэн жилийг ч ардаа орхив. тэгсэн нөгөө утаа нь бахь байдгаараа. аргагүйшд төрийн бодлого нь утааг өөгшүүлэх юм чинь тэй. өчигдөр зурагт үзэж байхад цахилгааны үнэ нэмсэн гэсэн. гэхдээ гэр хороололынхон болон эмзэг бүлгийн иргэдийнхийг нэмээгүйн байхаа. байшинтай хүмүүс нь эмзэг үү гэр хороололд амьдарч байгаанууд нь эмзэг үү. гэхдээ энэ миний хэлэх гэсэн санаа биш. гол нь манайх төрийн бодлогоороо хүмүүсийгээ ядуу байлгаж гэр хороололд суухыг дэмжээд байгаам шиг санагдуулаад байхын. тэтгэмж хангамжийн систем өөрөө тэтгүүлэгч хангуулагчийг шаарддаг, шаардаад байгаа учраас тэр нь байж л таараа. өгөхөө болихгүй л бол тэр хүмүүс нь байсаар л байна гэж бодохын. хэтэрхий хатуу хэтэрхий хүнлэг бус санагдаж болох л юм гэхдээ эцсийн дүндээ бидний хэн нь ч ядуу байхыг, гэр хороололд нүүрс түлж, утаа амьсаглаж амьдрахыг хүсэхгүй. гэхдээ л төрийн зүгээс ингэж ядуу басйны чинь төлөө гэр хороололд амьдарсны чинь төлөө мөнгө өгч цахилгааны үнийг нь хөнгөлөөд байхад энэ байдал арилана гэж үү. зүгээр л сайхан паартай байшин сууж паалантай жорлонд баахыг л мөрөөдсөөр нүүрсээ түлсээр насыг барна л гэж төсөөлөгдөж байна. яг үнэндээ төр мөнгө өгч байна гэдэг чинь шал утгагүй зүйл шүү дээ. аав ээжээс нь татвар нэрээр хурааж аваад талыг нь өөрсдөө хэрэглээд үлдсэнийг нь тарааж өгөөд санал авдаг ийм гажиг систем байгаа цагт бидэнд сайхан амьдрал звхөн мөрөөдөл хэвээрээ л байх болно. төр гэж хэн юм бэ. Улсын их хуралуу эсвэл засгийн газар уу. анхны ардчилсан ёс үүссэн английн парламентын түүх, магна хартын гэрээ энтрээс харахад парламент нь ард түмнээ төлөөлж засгийн газраа хянаад байдым шиг байгаан соёлтой улсад. харин манайд хаана нь парламент эхэлж хаана нь засгийн газар эхэлж байгаа нь ч бүү мэд. УИХ-ын гишүүд нь өөрсдийгөө төрийн түшээ энтр гэж ярина. утга нь хаана байгаан бүү мэд. угаасаа утгагүй эхэлсэн элийрэл маань бүүр утгагүй болоод дуусчлаа. энэ сэдвээр үргэлжлүүлж бичих сонирхол ч алга.
амьдрал сайхаан амьдрах бүүр ч сайхан. харин улаанбаатарт байгаа бид амьдарч байгаа юм болов уу