за ойрд ч түг түмэн бодол дундаа төөрсөн хэвээр л байхым.. эргээд хархад энэ хугацаанд маань өөрчлөгдсөн зүйл их ховор болтойм.. ойлгож авсан нь бүүр цөөхөн.. үе үехэн огцом огцом бачуураад л.. бачуурах үедээ блогоо нээж аваад сараачина.. тэгээд дэмий санагдуул устгаад шаал өөр юм бичээл нийтэлчинэ.. эсвэл огт нийтлэхгүй.. зүгээр л яг өмнөх мэдрэмжүүдээ дахин дахин мэдрээд ч байгаам шиг.. эсвэл илэрхийлэх гэхээр өнөөх л өмнө нь бичсэн үгнүүдээс өөр үг олдохгүй байгаам шиг.. хичнээн ихээр бичихийг хүсэвч эг тийм хэмнэлд баригдчаад тэрнээсээ гарч чадахгүй.. байгаа ч юм шиг... амьдралын хэмнэл ч мөн ижил... хичнээн хүсэвч өөрчилж чадахгүй.. өчигдөр бас л нэг тийм өдөр байлаа.. блогоо нэгээд түмэн юм бичивч.. яагаад ч юм яг энэ сэдвээр өмнө нь бичсэн юм шиг санагдаад нийтлэхээ больцон.. гэтэл дотор байгаа тэр нэг хачин мэдрэмж арилж өгөхгүй.. жилийн өмнө бол блогтоо бичээд л тайвширчихдаг байсан бол одоо блогтоо бичих нь надад хангалттай биш болцым болуу.. зүгээр л нэг хүнтэй сэтгэлээ онгойтол ярьмаар санагддагдаа.. яг тийм үедээ одоо яахаа мэдэхээ больчихлоо..