Үхлийн тухай эсвэл үхлийн дараах амьдралын тухай төсөөлөл хүн болгонд байдаг байх. гэхдээ тэр болгон зүгээр л төсөөлөл тэгээд энэ нь юу ч биш зөвхөн өөрийнх нь төсөөлөл гэдгийг гэнэт мэдэх үедээ дараачийн амьдрал байгаасай гэж маш ихээр найдах байх. даанч тэр нь байгаа эсэхийг тэнд очсон хүмүүс л хэлнэ. хэлнэ ч гэждээ бас л төсөөлөл учир нь тэнд ямар оршихуй бие болж ямар бие сэтгэл болж ямар сэтгэл оршихуй болж яаж ойлголцох, мэдээллийг хэрхэн дамжуулах, эсвэл бүр мэдээлэл нь юу байх, тэр нь хэрэгтэй эсэх зэрэг нь үнэхээр таамаглашгүй. эсвэл бүр төсөөлөшгүй. Хүүхэд харанхуйгаас айдаг тэр л шалтгаанаар хүмүүс үхлээс айдаг учир нь тэнд юу байгааг мэдэхгүй дээ тэр гэж хэн ч билээ хэзээ ч билээ хэлсийн гэнэ лээ.
Хэрэв бид тэнд айх зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байсан бол арай өөрөөр хандах байсан байх. Үнэндээ бол би тэр диваажин там нь битгий байгаасай зүгээр л дуусдаг байгаасай гэж боддог.
Аа тийм үхэлд сэтгэл хангалуун хандаж бид яагаад ч чадахгүй хэрэв гэгээрцэн бол боломжтой тухай нэг ах өгүүлснийг эс тооцуул шүү дээ. харин би гэгээрлийг мэдэхгүй эгэл хүн учраас гэгээрсэн хүн яахыг үл мэдмой.
сэтгэл хангалуун амьдрах бол тухайн үеийн л асуудал яг эцсийн мөчид хэн ч байсан харамсах л болно. Учир тэнд юу байгааг хэн ч мэдэхгүй. Тиймд чи АЙХ л болно заавал АЙНА. Эндээс нэг дүгнэлт хийж болох байх Үхлийн цаана зүгээр л бидний айдас байгаам бол уу. гэхдээ энэ бас л төсөөлөл...
Хэн нэгэнд зориулаагүй болно
Бичсэн: dao