өнөөдөр мөнгө олоогүй ч азтай сайхан өдөр байлаа. гэснээс өчигдөр майр гуниг төрөөд бухимдаад азгүйгээгээ гайхаал явжаагаад мөнгө олсийшд. тэгээд ерөөсөө баярлахгүй байгаа юмдаа. хэн гэдэг нь хаясан болоо. тэр хүн одоо яаж байгаа бол. хоол эсвэл эм авах гэж байсан тэгээд сүүлийнх нь мөнгө байсан бол яанаа ч гэх шиг бүүр дампуу дампуу юм толгойд орж ирээд байдгий сонин шүү. тэгсэн өнөөдөр яав мөнгө олоогүй хирнээ л хөөрөөд л байхы. юунд ч юм баярлаад л. тааралдсан хүмүүс зөвхөн надтай уулзах гэж байсан мэт эсвэл үйл явдлууд зөвхөн надад зориулагдаж болоод ч байгаа юм шиг. тэр бүү хэл өнөөдөр бие даалтаа хураалгах сүүлийн өдөр гэж мэдчээд тэрийг нь огтоос хийгээгүй хирнээ инээгээл яваад байсан. тэгээд дэмийрээл тэнэж явтал шалгалтан дээрээ орчдийн гялс өгөөл дүнгээ сонссон чинь тийм ч сайн дүн аваагүй байнаа аргагүйшдээ огтоос бэлдээгүй юм чинь тэгсэн манайхан оптоороо муу авсан тул тэнцэх оноог нь доошлуулж би гэдэг хүн нэлээн дээгүүр жагсаж кредитын мөнгө төлөхөөс аврагдаж энтр. ёстой тэнэг хүний заяа завагт гэдэг шиг юм болдий. манайхан бэлдээд гайгүй өгсөн бол би балрахгүй юу тавин хувиа дөнгөж хийчээд шалгалт өгсөн гаруудаас хамгийн өндөр оноо авсан гаруудтай зэрэгцэж энтр үнэн хөгийн наасан. ингээд бодоод байсан чинь азтай явдал гэж юу юм болоо надад тохиолдсон азтай явдал бусдын хувьд хамгийн азгүй явдлаас болсон ч юм уу эсүүл золгүй явдалд хүргэж байдаг бол уу гэж бас гэнэт бодогдог байшдээ.
гэснээс жоохон далийрч улс төр энтр рүү ордийм билүү. Манайхан ч өөрсдийгөө их азтай мангар их баялагтай газар төрцөн одоо тэрийгээ зараад дээшээ хараал хэвтжаах юм их ярьдаг байж билээ одоо ч яриад байгаа билүү юувлээ. байгалийн баялагаас хараат амьдрана гэдэг утгагүй ч юм шиг. бас ямаа тэжээдэг гарууд их азтай гэнээ яагаадийг тэртэй тэргүй мэдэж байгаа биздээ. уул нь үйлдвэр бариад... за за болий их юм бодуул үс цайчина яршиг аятайхан өөрийгөө л авч яваад хүнд гай болохгүй амьдрий болохгүй бол монголоос зайлий зүгээр. явж явж тэр нь ч дээр юм шигээ бухимдан бухимдан амьдарчаахаар. гэсэн чинь их баяртай эхэлсэн бичлэг ууртайгаар дуусах гээд байх шиг санагдчлаа. ерөөсөө ингий Өнөөдөр мөнгө олоогүй муу авсан бие даалтаа хураалгаагүй азтай бишээ азгүй ч сайхан өдөр байлаа гэж.

Бичсэн: dao