2009-05-27
юу гэж хэлсэн бол?
би санахгүй байна уу. эсүүл угаасаа юу гэж хэлсэн нь гардаггүй билүү гэж удаан бодлоо. сая молор эгчийн зааж өгсөн газраас баахан ном худалдаж аваад. ихэнх нь уншсан ном. гэхдээ санахаасаа санахгүй нь их юм. гэхдээ ерөнхий үйл явдлыг нь бас онцгой зүйлүүдийг бол санаад байгаамаа. гэсэн ч энэ үг онцгой биш гэж үү. Дөлгөөн доны Натальягийн хүүдээ хэлдэг үг. Григорийд хэлүүлсэн байж магадгүй үг. төгсгөлийг нь харлаа лав л хүүтэйгээ уулзахад тиймэрхүү зүйл яригдсангүй зүгээр л цөхөрсөн ядарсан дүр төрх харагдаж байна.  ер нь дөлгөөн дон ямар учиртай зохиол бол. миний санаж байгаагаар бол хэт их өөртэйгээ зөрчилдсөн григорий. тэмцэл тэмцэл бас дахин тэмцэл. үхэл коммунизм. би энэ зохиолыг дуусаагүй гэж боддийн үргэлжлэл нь гарах байсан байхдаа гэж боддийн. гэхдээ саяхан хаанаас ч юм. төгсгөл дэндүү ойлгомжтой байсан учраас дуусаагүй гэж сонссон. бодоод байхад төгсгөл нь григорийн үхэл байсан юм шиг байна. за за сайн санахгүй байгаа зохиолынхоо тухай дэмийрэх ч яахуу. зүгээр л энэ үгийг хүү нь эцэгтээ хэлсэн болов уу. хэлсэн бол юу гэж хэлсэн бол.

- миний хүү, наашаа тонгой! ойрхон!  гэж Наталья гуйлаа.
Мишаткагийн чихэнд нэг юм хэлээд цааш нь түлхэж, яах бол гэсэн янзтай нүдийг нь харснаа чичирсэн уруулаа жимийн зовж шаналсан байдлаар ярвайн инээмсэглээд:
- мартахгүй биз? хэлнэ биз? гэж асуулаа.
- мартахгүй!.. гээд митишка эхийнхээ долоовор хурууг бяцхан халуун алгандаа атгаж хэсэг зуур зогссоноо тавьж, яасныг бүү мэд хоёр алгаа алдлан өлмий дээрээ тэнцэж ядан гишгишгэсээр холдлоо...
түүнийг Наталья үүд хүртэл харж байснаа юу ч дуугаралгүй буруу харж хэвтэв.
Наталья өдөр дундын алдад нас барав.

Бичсэн: dao

Сараачсан: dao | цаг: 16:06 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих