2009-10-29
Элийрэл
Сая тв9-ын мэдээ үзэж байгаад иймэрхүү юм бодов. энэ айхтар ханиаднаас болж адууны мах аарцны үнэ тэнгэрт хадчиж. Манайхан ч яахав угын туйлшрамтгай улс адууны мах аарц сайн гэнгүүт бүгдээрээ л адууны мах аарцны эрэлд гарсан биз. Энэ их эрэлтээ дагаад үнэ өсөх нь зах зээлийн хууль юмсан. Тэгтэл тэр тв9-ын сурвалжлагчынхаар бол наймаачид ард иргэдээ бодохгүй ашиг орлогоо бодон үнээ үндэслэлгүй нэмсныг н эрхэм төрийн түшээд /:р/ ард иргэдээ боддог л юм бол энэ айхтар ард түмнээ шулах гэж байгаа нөхдийг хашраагаад өгөх ёстойм байх. Үүнийгээ гудмаар явж байгаа жирийн "ард иргэдийн" яриагаар хачирлаад ёстой ард түмнээ боддоггүй төрийн түшээд наймаачид энтр гээд баахан нөхдүүдийг загнаад байгаа бололтой. Ард түмэн ч гэж хэний, айхтар шулаачид дарга нар бас сурвалжлагч өөрөө ч ордог ч юмуу гүү юм уу бүү мэд. Би лав тэр ард түмнийх н тоонд орохгүй бололтой. Учир н надад аарц адууны мах үнэд орсон нь наймаачид надыг шулах гэж байна гэж ерөөс бодогдуулахгүй байгаан. :р төр оролцох юмандаа оролцож болох л доо тэхдээ учир зүггүй аарц адууны махны үнэд оролцох нь хаашайн. Зурагтынхан ард түмныхээ төлөө санаа зовж болно л доо тэхдээ учир зүггүй миний уух аарц идэх махны үнэд санаа зовох н хайшаа.

Бичсэн: dao

Сараачсан: dao | цаг: 21:48 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(16)
Сэтгэгдэл:


рэлт ихсэхэд үнэ ихэсдэг ч монголчууд арай дэндүү нэмж байна энийг чинь зүгээр л үнийн хөөрөгдөл гэдшийм
Сараачсан: Зочин цаг: 09:29, 2012-04-14 | Холбоос | |


hehe ter ch tiimshuu. suuliin ueiin medee enter haraad unendee l orovdoh hoorhiiloh bagaddag bolood baigaan.
Сараачсан: Зэрэглээ цаг: 16:21, 2009-11-06 | Холбоос | |


ер би боддын. зурагтынхан гэхээрээ л аймаар сонин сонин тэнэг тэнэг юм яриал. үгийн сонголт энтр н бүр надаас хэдэн мянган хувь долоон дор. барьж авч байгаа сэдэв хэтэрхий бөөрөнхий нэг л их ард түмэн гэж цээжээ дэлдэж шүлсээ үсчүүлсэн улс. эдийн засгийн наад захын мэдлэггүй гэмээр юм яричаад баатар болох гээд байгаамуу хайшаан. ер н бол би тв9-н мэдээний агуулга мэдээ хөтөлж байгаа сувалжлашч энтрийг н шүүмжилсэн /шүүмжлэхч гэждээ миний шүүмжлэх гэж юу байхав. тэд ямар ийшээ орж ирэх биш./ аа тэр аарц адууны махны үнэ бол зүгээр л сэдвийн чимэг н байлаа гэж.
Сараачсан: dao цаг: 16:13, 2009-11-06 | Холбоос | |


haa gazar l iim yum baidiishd. tegeed ch hunii shunal hyzgaarui. dao zovhon tv9-n medeenii aguulg-g shuumjilsen gej oilgojiin.
Сараачсан: Зэрэглээ цаг: 15:56, 2009-11-06 | Холбоос | |


ТВ9 ийнхэн өнөө орой юугаар сурвалжлага хийдэг юм билээ гээд хамаа намаагүй сэдвээр бэлддэгшд. Үнэндээ бол төрийн оролцоо нь тэр ашгийн татварыг нь сайн авч байвал боллоо. Аарц, адууны махны үнийг төр хэзээ ч тогтоохгүй.
ТАТВАРАА яг таг авч чадаж байхын тулд бүртгэлийн тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. 1700төгийн адууны махаа 3000төг болгоод татвараа 1700 төгрөгөөр төлж байгаад л учир бий
Сараачсан: dadido цаг: 14:55, 2009-10-31 | Холбоос | |


харин тэхх ярзайтал инээх
Сараачсан: dao цаг: 14:38, 2009-10-30 | Холбоос | |


өөрийнхөө бодлыг бусдадаа нялзаах нь валиар заваан хариуцлагаас бултагчийн шинж ш дээ. өөрийнхөжө санааг -бүгд ингэж боджийн, бүгд ингэж үзжийн гээд л
Сараачсан: director цаг: 14:33, 2009-10-30 | Холбоос | |


энэ бас л дао ярзайтал инээх
Сараачсан: Зочин цаг: 13:59, 2009-10-30 | Холбоос | |


бүх л зүйлийг "ард түмэн" гэдэг ерөнхий юу н мэдэгдэхгүй зүйлээр айлгаад байгаам шиг санагддын. цэнддоогийн нэг фелетон байдагдаа. ард гэж хэн бэ ч билүү. тэрэн дээр

ард түмэн тэгж бодож байна ард түмэн ингэж үзэж байна хэмээн загнуулагчид мэдээж ард түмэн биш н тодорхой. мөн түүнтэй санал нийлж байгаа буюу ард түмний бодож үзэж байгаагаас өөрөөр бодож үзэж байгаа тэр этгээдтэй санал нийлж байгаа н бас ард түмэн биш энэ бол ойлгомжтой. :р харин загнаж байгаа этгээдийн хувьд өөрөө бас ард түмэн бишийм шиг байгаан ард түмний үзэж бодож байгааг дамжуулагч этгээд юм шиг байгаан. тэхээр тэр загнагч этгээдтэй санал нийлж байгаа бүх этгээдүүд бас ард түмэн биш байх н тодорхой. тэхээр ард түмэн гээч маан эргээд ард түмэн бишүүдээс бүрдэж энтр. ус биш гэгч юмнаас бүрдсэн ус байж болох уу таминээ. :р
Сараачсан: Зочин цаг: 13:59, 2009-10-30 | Холбоос | |


ай мэдэхийм алга хаа газар ийм асуудал үүсдэг л биз, гүйч биз. Төрийн төлөө оготно гэж би одоо улс төрийн асуудлаар өөрийгөө тамлахаа больсоон алга ташилт
Сараачсан: director цаг: 12:54, 2009-10-30 | Холбоос | |


ёс зүйтэй байна гээд наймаачид бусдыг бодох ёстой юу гэдэг бодох л асуудал. төрийн хувьд оролцож болох сэдэв бол хүүгийн хэлдэгээр шууд үйлдвэрлэгчээс хэрэглэгчид элдэв шат дамжлагагүй хүргэх тийм боломжийг нэмсэн бодлого баримтлах ёстой. гэхдээ бас нээх хүчээр биш татвар матвар гэсэн зүйлээр бодлогоор зохицуулдаг юм шиг байлээ. даанч монголд боломжгүйлдээ. тэхээр төр өөрсдөө зохицихыг н хараал сууж байхаас өөр яахав. илүүг хийвэл үйлдвэрлэгч хэрэглэгч дундаас ашиг ологч гээд л бүгдэнд н дарамттайбйх болно.

бас л эргүү дао хэлээ гаргах
Сараачсан: Зочин цаг: 10:38, 2009-10-30 | Холбоос | |


Төрийн оролцоог шаардаж байгаа нь буруу л даа, хөөрхий. Аваад байхаар нэмээд л бай... Хараал ид. Би тэгж бодохгүй байна. Чадкү бол тэгж явжаад үх гэсэн үг үү? Мөнгө хэдий чухал ч ёс зүй гэж нэг юм байх ёстой. Бизнесийн ёс зүй. Хангалттай хэмжээний ашиг олж байгаа бол үнийг тэгтэл нь хөөрөгдөөд байх шаардлагагүй.
Сараачсан: gereltuya цаг: 10:38, 2009-10-30 | Холбоос | |


энэ дээрх эргүү дао байсы шүү ярзайтал инээх
Сараачсан: Зочин цаг: 10:33, 2009-10-30 | Холбоос | |


"зуд болоход нохой зоолж, зовлон болохоор лам баяждаг гэдэг үг" энийг л зах зээл энтр гэж нэрэлдэг юм шигээ. хүн чанар ёс суртахуун ёс зүй гэдэг зүйлээс өмнө хүнд ашигтай байвал л болох н тэр шүү дээ. наймаачид ч гэсэн тэр ард түмэн гээчийн нэг хэсэг мөн биздээ. тэд юмныхаа үнийг нэмэхэд нь бид аваад л байвал нэмээд л байна авахаа больчихвол үнэ аяндаа буурна. ийм л байх ёстой юм. харин манайд төрийн оролцоо хэтэрхий ихдээд бүр жижигрээд аарцны үнэ адууны махны үнийг зохицуулаад эхэлэхээр дараа н гарах хор уршиг н түүнээс ч илүү шүү дээ. өнөөдөр чамд заавал ийм үнээр зар гэж тулгана. энэ нь эрэлт нийлүүлэлттэй ямарч хамаагүй болохоор бүр хомсдуулна бүр л илүү үнэтэй болгоно. тийм л үнэтэй гээд байгаам бол авах ббольчилдоо өөр хямд чанартай зүйлсээр өөрийгөө хамгаалах гэж оролдооч. миний л бодол юм даа хэлээ гаргах
Сараачсан: Зочин цаг: 10:31, 2009-10-30 | Холбоос | |


За үүн дээр чинь ийм бодолтой байгаад байгаамаа. Эрэлт ихсэх тусам үнээ нэмэгдэнэ... гэжугаам. Гэхдээ ямар ч бизнест ёс зүй гэж нэг юм байх ёстой доо. Кг нь 3000 байсан чацаргана 8000. 4500 байсан аньс 9000 болсон нь тэгээд эрэлт их байхад гээд суужийх истой зүйл мөн ч юмуу, биш ч юмуу... Бизнесийнхээ ёс зүйг байг гэхэд хүний ёс зүй, ичих булчирхай байх ёстой ёо доо. Тэр сурвалжлагыг нь үзээгүй л дээ. Гэхдээ манайхан хэт туйлширдаг нь үнэн. Инээдтэй байгааз дээ. Урьд нь хэдээр зараад ашиг олоод болдог байсан зүйлээ одоо нугалан зарж... Би бол санад нийлэхгүй байна. Аптекууд нь витамин, маскныхаа үнийг тэнгэрт хадаагаад, наймаачид нь жимс, мах, аарцаэа хадаагаад... Ёстой зуд болоход нохой зоолж, зовлон болохоор лам баяждаг гэдэг үг санаанд орчлоо.
Сараачсан: gereltuya цаг: 09:54, 2009-10-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax