2009-11-11
Германы шигшээн хаалгач энке гэж нөхөр амиа хорлочихож. шалтгаан н охиноо алдсанаас болсон юм уу даа. тэгээд хэдэн хоног бодсон сэдвээрээ жоол илийрдиймуу гээд ороод ирлээ. Амиа хорлолт энэ бол нээх сонин сэдэв тээ. миний бодлоор хүн өөрийнхөө амийг юугаар үнэлж байна вэ гэдгээс л болдог байх. учиргүй хаягдсан найз охин орхигдсон сэтгэл энтрээ өөрийнхөө амьтай зүйрлүүлэх нэгэн байхад ажил төрөл, мөнгө цаасаа ингэж үнэлэдэг нэгэн н бас байх. хаана ч гэлээ ажилгүй болсон хүмүүс, дунд сургуулиа дүүргээд сургуульд орж чадаагүй залуус амиа хорлох н элбэг байдаг гэсэн. тэдний хувьд ирээдүй гээч зүйл өөрт нь харагдахгүй болохоор тэрийг төсөөлж чадахгүй болохоороо бүх зүйлийг төгсгөхийг хүсдэг бололтой. гэхдээ бас бүгд ийм биш бололтой. тухайлбал, нөгөө японы зохиолч мишияама билүү тэр хүний амиа хорлох шалтаг н юу байсан бол.
за бүр утгагүй юм болчихлоо. уул н арай өөрөөр харж бичий гэж бодсон юмсан. бодоод байхад хүн амиа хорлох шалтгаан н гэнэтийн тэнэглэлээс авхуулаад хичнээн жилийн бугширсан ганцаардал гуниг харуулсал харамсал бусдын өмнө өөрийгөө буруутгах бодол энтр гээд олон янз байдаг бололтой. найз охиндоо хаягдаад байшин дээрээс үсрэх гэж байгаа нэгнийг хамгийн тэнэгээр нь дуудчихаад өөр нэг япон эрд нобелийн шагнал өгөөд л /амиа хорлосных н төлөө өгөөгүй л байхал даа тэхдээ л амиа хорлосон явдал н түлхэц болсон л байх гэж боддын би/ бид бүгдээрээ л нэг харснаараа үхлийг амиа хорлолтыг дүгнэдэг. чамаас ядуу чамаас өлсөглөн чамаас чамаас чамаас чамаас тйим нэгэн байхад чи үхмээр байна гэлээ хэмээн бид бусдыг загнадаг. гэхдээ аз жаргалтай амьдралыг эсвэл өөрийнхөө амийг үнэлэх үнэлэмж н өөр хүмүүсийг тйинхүү харьцуулах н зөв ч юм уу буруу ч юм уу бүү мэд. адгийн архичин өвгөнтийн бөбөд амиа хорлох бодол түй ч орж ирэхгүй байхад хэдэн мянган хөгжөөн дэмжигчтэй багийн шилдэг хаалгач амиа хорлож л байдаг. охиноо алдсан эцгийн сэтгэлийг ойлгож болохч хамаг л хайртай хүмүүсээн алдаж ганцаар үлдсэн хичнээн мянган хүн энэ дэлхий дээр амьдардаг бол. тэр залуугаас илүү эмэгнэлтэй амьдралаар амьдарч байгаа хүмүүс байсаар байхад амиа хорлосон түүний буруу юу. тэгвэл тэр эмэгнэлтэй амьдарч байгаа хүмүүс н яагаад амиа хорлохгүй байгаам бол.

дахиад нэг жишээ. сократад миний буруу байжээ хэмээн хүлээгээд хор уухгүй байх боломж байсан бол уу. энэ амиа хорлолт уу. нэг л удаа амьдрах амьдралаа өөрийн хэлсэн үгс бодсон бодлоосоо дорд үзсэн юм бишүү.

надад угаасаан энэ зүйрлэл таалагддаггүй юм. хоол идмээргүй байна гэхэд цаана чэн хүмүүс өлсөж байна гэж хүүгээ загнах эхийг би огтхон ч ойлгдоггүй. тэгээд яахын. тэр өлсөж байгаа хүмүүсийн өмнөөс идэх үү. бид ядуу гуйлагчин гэж хэлэх хэрэггүй африкт биднээс ядуу улс байж л байшд хэмээн яс арьс болсон хар жаалхүүгийн зураг үзүүлэх нэгнийг тэгээд би яахуу тэдний төлөө бид баян байна хэмээн ярих ёстой юу гэж асуумаар санагддаг. яг энэн шиг. тэнд чамаас илүү зовж байгаа нэгэн байхад чи амиа хорлох гэлээ хэмээн загнах нэгэнд тэгээд би тэр хүний амьдрах ёстой гэж хэлмээр санагддаг. гудман хоног төөрүүлж явах архчин нэгний өмнөөс бодож тэрнийг зовж байгаа гэж дүгнэх н хэтэрхий өрөөсгөл. яагаад тэр үүнийг хүсэж болохгүй гэж. аз жаргалтай амьдралыг дүгнэх үнэлэмж надаас бас чамаас өөр байсных н төлөө тэднийг зүхэх эсвэл надыг зүхэх н тэнэг хэрэг биш гэж үү.

за бүр утгагүй болчихлоо дараа үргэлжлүүлнээ.

Бичсэн: dao

Сараачсан: dao | цаг: 13:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(38)
Сэтгэгдэл:


фриска яг голыг нь олоод хэлцийм бишүү.
Сараачсан: dao цаг: 19:15, 2010-02-22 | Холбоос | |


Мань таяггүй 100 хүрнээ. Эмгэн эргүүлээд л бужигнуулсан өвгөн байхыг хэн байг гэхэв тээ хэлээ гаргах
Чилид нэг өвгөн 93-тайдаа 16-тай охинтой суусан гэж шар сонин дээрээс уншжийсан. Тэхдээ тэр нь юу юм бэ. Ямар ч байсан морь унаж хөндийнхөө хэдэн эмгэнийг эргүүлж, гэр орноор нь эргэлдэж ганц нэг тагш нэрмэл энэ тэр уусан шиг эмгэнээрээ хардуулаад, эргүүлж өхөөрдөж нэг үнсчээд сагс тоглохоор бөмбөгөө аваад сумын төв рүү дөрөө харшуулан гарч явжээхыг хэн байг гэхэв тээ хэлээ гаргах
За тэгдэггүймаа гэхэд ер нь бол асар цоглог өвгөн болно л доо. инээх
Сараачсан: xvv цаг: 09:29, 2009-11-20 | Холбоос | |


Амиа хорлолт яг л
Амьдрал шиг утгагүй...
Сараачсан: Friska (зочин) цаг: 00:52, 2009-11-20 | Холбоос | |


ерэн настай ерэнтэй өвгөн болоорой
зургаадай таяг тулж зуу наслаарай гэж хүүдээ ерөөе
Сараачсан: dadido цаг: 23:02, 2009-11-19 | Холбоос | |


Хүү урт наслах болтугай .., ярзайтал инээх
Сараачсан: ollie цаг: 15:08, 2009-11-19 | Холбоос | |


хайр дурлал нь бүтэлгүйтэж хэн нэгэн охинд тоогдоогүйн төлөө амиа хорлож байгаа нь өөрийгөө асар их өндөрт тавьсан байсан гсн үг шиг гсн инээх

За за хорлох нэг нь л хорлоно л биз. Маньд падлийгүй л дээ. Нээрээ ч муулаад, миалаад байх юм алга. Уйдаа л биз, үхээ л биз дээ тээ хэхэ ярзайтал инээх
Сараачсан: xvv цаг: 20:45, 2009-11-18 | Холбоос | |


amidralaas uhlees iluu amid hunees uhsen hunees iluu aij yavbal neleen hol yavnaa l gej bi boddiin хэлээ гаргах
Сараачсан: dao цаг: 21:16, 2009-11-16 | Холбоос | |


Эхнэр хүүхэдтэй байгаад тэднийгээ орхиод амиа хорлох бол арай л хатуу юм шиг.
Харин ганц бие байж байгаад амиа хорлох бол яахав дээ. Ганц бие хүний араас хэн харамсах юм бэ. Хэн ч үгүй. Тэгээд л боллоо. Гэхдээ бусдад өрөвдүүлэх амиа хорлодог юм биш л дээ. Үнэхээр цаашаа гарц харагдахгүй бол хорлохоос өөр аргагүй. Тэрхүнд гарцыг нь заагаад өгчиж эсхүл гарц гаргаад өгчихөж чадаагүйгээс хойш сайлж муулаад ч яах юм билээ. Хүмүүс ийм сэтгэлийн тэнхээгүй юм уу гэдэг. Харин ч эсрэгээрээ анагддаг.
Анх арван жилд чи юунаас их вэ гэж нэг багш асуухад зарим нь хий үзэгдэл, чөтгөр мөтгөр ч гэх шиг. Надад бол амьдрал л аймшигтай.
Сараачсан: dadido цаг: 21:07, 2009-11-16 | Холбоос | |


хэ хэ за би дамжуулья хэлээ гаргах
Сараачсан: dao цаг: 15:55, 2009-11-16 | Холбоос | |


өшөө авах гоё ш, хэн өшөө авах гээд байгаан, би аваад өгөхүү ярзайтал инээх
Сараачсан: director цаг: 15:24, 2009-11-16 | Холбоос | |


хүү: амьтайгаа дүйцүүлж бодох зүйл нэр төр байдаг нэгэн байхад хайр дурлал өшөө хосрол гуниг ганцаардалыг амь нас амьдрал үхэлтэйгээ зүйрлүүлж бодох нэгэн яагаад байж болохгүй гэж.
заки: ямар удаан иддийн. хэлээ гаргах
Сараачсан: dao цаг: 14:49, 2009-11-16 | Холбоос | |


за нэг юм идчихээд хүрч ирээд уншихгүй бол толгой тархи дүүрээд орчлон хорвоо дайвалзаад хичээгээд хичээгээд гуйван гарлаа гуниглах
Сараачсан: director цаг: 10:50, 2009-11-12 | Холбоос | |


Яадымбэ би тэнэг гэлээ гээд бүх юм минийхээр болохгүй. Хүн бүр л өөрийн үнэлэмжээр л хандаад дууднашд... Би л лав тэнэг, мангар, мунхаг, амиа хичээгч ... гэж боддог.

Тэгээд ч энд чинь хоёр том ялгаа байна. Тэр гуниг гутрал гансралаа даахгүйгээр амиа хорлож байгаа нэг хэсэг бол тэр мундаг яруу найрагчид нь ороод бүгдээрээ тэнэгүүд. Хүн ганцаардлаа гээд амьтан, ургамал тариад найзалсан ч ер нь болохгүй зүйл байхгүй юмшд хэлээ гаргах

Ямар ч ухаантан тэнэг үйлдэл хийж болно шүү дээ. Тэд чинь хүн. Харин буцааж болохгүй тэнэг үйлдлийг тэдэн шиг сайн бодож боловсруулж олон жил харзнаж байж хийлгүй нэг өдрийн сэтгэлийн хөөрлөөр шийдэж байгаа нь бүүүүүр тэнэглэл.
Жишээ нь тэр хаалгач гэхэд л дахиад нэг охин, хүү төрүүлж яагаад болохгүй гэж? Харин ч охиных нь сүнс эргээд ирэх биеийг нь бэлдэж өгөх ёстой байсан биш гэж үү?

Харин нөгөө талаас үзэл бодлын хувьд нэг асуудал байна. Жишээ нь Японы самурай, одоо зарим якуза нарын дунд байдаг байх амлалтандаа хүрээгүй, үзэл бодлоосоо урвасан үедаа амиа хорлодог. Өөрөө өөрийгөө шийтгэдэг. Энийг бол би хувьдаа хүлээн зөвшөөрнө.
Гэхдээ л буруу юм хийснээ ойлгосон бол тэрийгээ давж гарах хэмжээнд залруулж, залруулж болохгүй ч үхэх хүртлээ мод цэцэг тарьж байгаад, өөр шигээ алдааг давтахгүй байхыг бусдад сануулж байгаад хөгширч үхсэн нь дээр гэж бодож явдаг юм, ядаж бусад олон хүн, амьтан, шавьж хорхойнд тустай...
Сараачсан: xvv цаг: 10:23, 2009-11-12 | Холбоос | |


энэ дээрх би байлаа
Сараачсан: dao (зочин) цаг: 09:55, 2009-11-12 | Холбоос | |


өөрөө сайн мэдэхгүй байж бусдын дотор орсон аятай аашилж тэнэг мунхагаар н дуудах нь тийм ч оновчтой бус байдым болуу л гэсэн элийрэл байгаа. уншаагүй чинь ч болж хэлээ гаргах
Сараачсан: Зочин цаг: 09:53, 2009-11-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax