2010-01-24
Шөнийн толь /ууртай бичлэг :P/
надаар дутах хорвоод ганц юм үглэхгүй бол болкуйнээ. Энэ арай л дэндлээ одоо болоошдээ энтр хэлээ гаргах.

ТВ8 телевизын толь мэдээллийн хөтөлбөр.
дотроо гичнээн ч хэсэгтэй юм баахан л тольнууд. өдрийн толь, ард түмний толь, шөнийн толь, бийзнэс толь энтр гээд баахан тольтой. өдрийн толь бол яахав хоёроос гурав хоногийн өмнөх мэдээг давтан үзүүлдэгийг нь хэлкүй л бол өөлөх зүйлгүй энтр хэлээ гаргах, ард түмных нт толь нь ч дээ бас нээх гоц гойд зүйлгүй байдаг л мэдээнүүд билүү юувлээ. ямар ч байсан ард түмний эрхийг хамгаалахаар туйлаас шийдсэн сурвалжлагчтай гэдэг нь тодорхой хэлээ гаргах, харин шөнийн толь бол тэй жинкэнэ ард түмнийг од болгох нигүүуртай нэвтрүүлэг. өөрөө орсондоо ч тэгж байгаам биш хэлээ гаргах /худлаа худлаа итгэцнүү/ хулгайчдыг илрүүлж худалчдыг харуулж гэмт хэрэгтний араас цагдаа нартай хамт хөөцөлдөх хэдэн хөөрцөн сэтгүүлчдийг нь харахаар инээд хүрдэг байлаа анх. одоо бол уур хүрчийн. шулуухан хэлэхэд тэд хэн бэ шүүгч үү юу вэ гэмээр л аашлах юм. цагдаа нар ч бас хууль муулиа мэдмээр юм. хэргийн газар дээрээс нь барьсан байсан ч сэжигтэн бол сэжиглэгдэж байгаа этгээд болохоос гэм буруутан биш түүнийг /гэм бурууг/ зөвхөн шүүх тогтооно!!! шүүхээр тогтоогдоогүй гэм буруутныг орон даяаар цацах эрх эрхэм сэтгүүлчид битий хэл цагдаа ахад ч байхгүй. хулгайч худалч алуурчин гэж бодоод зурагтаар цацаж олонд дэлгэснийх нь дараа өнөөх ардын баатрууд гэмгүй нь нотлогдоод гараад ирвэл яахав. эрхэм сэтгүүлчид хүний нэр төрд халдсан энтр гээд хариуцлага үүрч чадах уу. за бүр больё. буудалд ууж суугаа залуус юу нь тийм сонирхолтой байнаа. өчигдөр манай баатрууд тоглож байгаа залуусыг барьжээлээ. өөрийнхөө мөнгөөр тоглох залуусыг барьж олон нийтээр жигшүүлэх кампанит ажил өрнүүлэх энэ тэнэг коммунист сэтгэлгээнээс хэзээ бид салнаа. хүний мууд дуртай байж болно тэхдээ энэ нээрээ арай л гэтэрнээ. буудалд ууж болкуй янхан авч болкуй бүр байтлаа тоглож болкуй. шоронд хийж шонд хатааж болкуй ээ гээд хуулинд оруулангуут зурагтаар зарлаж нэр хүндэд нь халдах эрх эрхэм сэтгүүлчид үүсцым биш биздээ. цаг хэтрүүлэн ажиллах бааранд ууж суухад нь таараад одоо таныг үсыг чинь хусаад 30 хоног баривчилна гэж тоглоход нь одоо хэрэг хийцийм чэн явахаас яахав гээд зогсох залуус нь ч арай дэнднээ. энэ маягаараа хааяа нэг уулзаагүй удсан найзуудтайгаа уулзаад сууж байхад зурагтаар гарч энтр тэнэгтнээ сда. бас тэр мөрдөгч деррик гээд дүрдээ итгэцэн нэг гар байна. хулгайчыг хулгай хийж байхад нь нууцаар зургы нь авч араас нь дагаж байгаад зогсоход нь гэнэт гарч ирэн сүрдүүлэн ах руу нь энтр залгахыг харахаар шууд өөрсдийнх нь үйлдэл гэмт хэрэг шиг харагдана лээ. сэтгүүлчид миньдээ худал сенсацын хойноос хэтэрхий шуналтаж хүний эрхэнд дэндүү халдлаа гээд нэг л өдөр өөрсдөө торны ард суух цаг ирэх вийдээ.
жишээ нь: би хулгай хийж байгаад эрхэм деррикт эсвэл шөнийн толийн ардын баатартай тааралдаад зурагтаар гарвал шууд өөрсдийг нь цагдаад өгнө.
ийм л байна. даанч энийг тоож уншихгүйлдээ.
хүндэтгэсэн: дао.

Сараачсан: dao | цаг: 17:40 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(16)
Сэтгэгдэл:


зайл хогийн тв8 ийнхан хүний нэр төрийг уландаа гишгэж мөнгө олдог новшнууд
Сараачсан: Зочин цаг: 12:21, 2012-09-08 | Холбоос | |


ааааааааааааа
Сараачсан: Зочин цаг: 10:42, 2010-03-11 | Холбоос | |


за тайван тайван. ОДоо тэгээд эхнээсээ шүүхдээд эхлэх байх л даа
Сараачсан: dadido цаг: 22:10, 2010-02-13 | Холбоос | |


bi barag zuragt uzdeggui. C1, undesnii televiz halit hardag. gehdee tedgeegeer ch gesen aimshigiin teneg yumnuud garch l baidag. busad televiziig uzeheer ter setguulchdiinh n uvaigui eree tseergui baidald gomdmoor baidiin. uur hurch nervtseer baigaad taardag. sayahan Manai gavyat YOLK guai hurtel aimaar muuhai aldaa gargaj haragdana lee. гуниглах
Сараачсан: arius цаг: 15:27, 2010-02-12 | Холбоос | |


маныг заргалдлаа гээд энэ хүн дохгүй ээ зүгээр зураг авж байхад таарсын гээд мэдээгээрээ уншахгүйн тодорхойлдоо :р тэхээр яахын яахын
Сараачсан: dao цаг: 13:09, 2010-02-12 | Холбоос | |


rolling on the floor

заргалдахгүй яасын инээх
Сараачсан: ollie цаг: 13:05, 2010-02-12 | Холбоос | |


гардаг байхаа. ойрд зурагт мурагтаар шагайсангүй. гэхдээ нээрээ оюутан байхад нэг дох монгол илэрлээ энтр гээд мэдээний цаана фон болцон алхаж явж гарсышд уул нь зүгээр л тамхиа татаат хэнд ч гай бололгүй алхаж явсын. тэгсэн гудамныхуу эсвэл надынхуу ямар ч байсан зураг аваад тэрэн дээрээ дох илэрлээ гээд мэдээ уншчдаг хүүрнүүд юмдаа :р
Сараачсан: dao цаг: 12:41, 2010-02-12 | Холбоос | |


өө бас тийм юм байдымуу. үзээгүйн байна. манай гэр рүү дайраад ороод ирэх вий дээ. баахан гарууд уунгаа мөрийтэй тоглож байна гээд :р

надаа тэр деррик гэхдээ дажгүй л санагдаад байдын ш д. олж үзэж бараг чаддаггүй л болохоос. дандаа намайг дуниартсан байх цагаар гараад байдын байсан. одоо гарч байгаамуу ер нь хэлээ гаргах
Сараачсан: ollie цаг: 12:23, 2010-02-12 | Холбоос | |


ёо нээрээ үнэн балай.. тэр мөрдөгч деррик гэдэг нэвтрүүлгийн нэвтрүүлэгчид ёстой дургүй жаахан юмтай юм болуу гэж бодды ш дээ.. за тэр яахуу.. сайхан бичиж.. ирмэх
Сараачсан: Анахай (зочин) цаг: 20:05, 2010-02-05 | Холбоос | |


yg unen bas hamgiin aimar ni gazar deerees ni geed shuud hereg bolson gazar davhij orood ter aimar boltson uruu edr.g ni haruulaad baisan 1 udaa uzej baisan chin. Ternees hoish ter ni sanaand orood dotor muuhai orgiod ahij uzehee ch baisan.
Gemt hereg bolson gazar bi l survaljlagch geed tegeed userch haraigaad orchihoj boldog ch ym uu gui ch ym uu hergiin gazriin uzleg edr gej 1 ym baimaariin.Ternees gadna hun amitan oroi ajlaasaa ireed amraad hool undaa ideed tv uzej baihad tiim ym gargaj boldog ch ym uu gui ch ym uu? muuhai har ym gargadag muuhai tv!! Bi lav durgui
Сараачсан: uka цаг: 14:24, 2010-01-25 | Холбоос | |


зоогий: чиний блогийн сүүлийн бичлэг бас л иймэрхүү юм байна даа. тэрийгээ эхлээд устагчихаа.
Сараачсан: dao цаг: 13:22, 2010-01-25 | Холбоос | |


зоогий: Хүмүүс харин лаг үзым байлээ. гэснээс тэр сурвалжлагч гар өөрөө бааранд суудаггүйн байхдаа.
хүү: нөгөө обдоогийн блогт сериал киллер хэд ч билээ тэрэндээр өөрийгөө нууцлах эрхээ шүүхээр заргалдаж явж олсон алуурчин эмэгтэйн тухай байдагдаа.
ха ха ширээгээ эвдчив.
хундага: үзкүй бухимдахгүй юу яадын хэлээ гаргах
Сараачсан: dao цаг: 13:18, 2010-01-25 | Холбоос | |


үзэж бухимдхымсан
Сараачсан: хундага цаг: 23:14, 2010-01-24 | Холбоос | |


Нээрээ ширээгээ зангидсан гараараа шааснаа бичихээ мартсан байна loser
Сараачсан: xvv цаг: 22:58, 2010-01-24 | Холбоос | |


Гэмт хэрэг хийсэн нь үнэн, бүр батлагдаад шүүхээр нотлогдсон байсан ч тэр хүн гэмт хэргийнхээ шийтгэлийг хуулиар тогтоогдсоноор нь авах ёстой болохоос зурагтаар гарч "шийтгүүлэх" ёсгүй л баймаар юм даа...
Эсэргүүцэж байна. Үүнийг хууль хяналт, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудаас анхаарч зохицуулах хэрэгтэй болов уу. Манайхан бас л бүдүүлэг байна даа. Гадаадад бол хүн алсан хүн ч байсан эргээд шоронгоосоо сэтгүүлчидтэй заргалдах байх даа...
Сараачсан: xvv цаг: 22:57, 2010-01-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax