2009-04-01
Бусдын хэрэгт бүү оролц!!!!!!!!!!!!!!
     Тэнэж яваад нэг гоё нийтлэлтэй таарахаар нь чирээд ирлээ залуусаа заавал орж уншаарай. бас тэр хүний бусад нийтлэлч гэсэн их таалагдав.

     Ялангуяа энэ хэсэг илүү их таалагдлаа:

“Бусад­тай санал нэг байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй. Урсгал дагаж сэлэхийг буянт үйл гэж зааж сургаж байна. Гэтэл бүтээгч хүн урсгал сөрж сэлдэг. Хамтдаа байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн ганцаараа байдаг. ...Ний­тийн сайн сайхан, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ар­дыг дарлаж байсан бүх хар­гислалыг зөвтгөсөн нэр томъёо. Түүхэнд тохиолд­сон хамгийн аймаар зүйл болгоныг нигүүл­сэнгүй буян гэдэг нэрийн дор хийж бай­сан. Өөрийгөө огоорон бус­дын төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэ­хийн тухай асуудаггүй байсан. ...Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн илэр­хийлэл бол ‘Бусдын хэрэгт бүү оролц!’”
      

     Бас энэ хэсэг:                          

Бүгдийг нэг хэв загварт оруулах явдал бол тоталь үзэлт­нүүдийн (тотали­тариа­нис­туу­дын) үйл хэрэг. Бо­лом­жийн хэрээр үндэс­лэл­тэй яриад бай­хад эс ойлгох юм бол тэр хүнийг зөнд нь орхихоос өөр аргагүй. Ал­бадах явдал либертари үзэлт­­­ний хувьд хориотой, тэр ч бүү хэл, хүчирхийл­лийн зөөлөн хэлбэр болох ятгах явдлыг ч ашиглаж болохгүй. Тийм ч уч­раас либертари үзэлтэй хүн хэ­лэх­дээ, нэг өглөө босоход Монголын бүх иргэд либер­тари үзэлтэн болчихсон байвал энэ бол бидний зориод буй нийгэм биш байна гэж хэлэх болно. Харин либертари үзлийг хүньshy;дэтгэж, түүнийг жинхэнэ мөн чанараар нь хүмүүст ойлгуулах юмсан хэмээн хүсэж байгаа хүнд тэв­чи­хийн аргагүй нэг зүйл байх бөгөөд тэр нь либертари үг хэллэг ашиглан стэйтиз­мийг сурталчилж, либерта­риа­­низмыг дотроос нь гу­таа­­хыг тэвчихгүй. Аливаа зэрэмдэг суртахуун муухай байдаг бол либертари үзэл зэрэмдэг байх нь бүр ч муухай (Учир нь энэ үзэл юмыг оромдох, дүр үзүүлэх, хоёрын хооронд байх, бөө­рөнхийлөх, саарал сурта­хуун гаргахын эсрэг бай­даг.). Түүний оронд төр, хуулийн нэрээр эрх чөлөөг боомилогч хүн, хамт олонч үзэл зэргийг дээдэлдгээ нуулгүй, ил тод зарлад­гаараа коммунист, фашист үзэл нь хамаагүй хор бага­тай.

     Үнэндээ бид нэг их сайхан санаа хэлдэг тэгээд бусад нь дэмжихгүй эсэргүүцвэл уурлах хэрэггүй юмаа. энийг би тэр Монгол бичгийг төрийн бичиг болгий гэнгүүт эсэргүүцсэн нөхдүүдэд гоморхоод байгаа хүнд зориулжийн. Бас нэг ийм үг байдгий Цөөнхийг сонсоогүйгээрээ аль тохиолдолд алдана. Тодруулбал, Хэрэв цөөнхийн зөв байсан бол олонхи бурууг олонхоороо шийдсэндээ алдана. Хэрэв цөөнхийн буруу байсан бол Олонхи өөрсдийн зөв байсан гэдгийг батлах боломжоо алдана. тиймд аль тохиолдолд Цөөнхийг эсвэл эсэргүүцэгчдийг сонсож бай.
Жинхэнэ эрх чөлөө бол дураараа дургих энтр биш юмаа гэдэг хүмүүст хандаж нэг зүйл хэлэхэд Жинхэнэ эрх чөлөө бол дураараа дургих дунд чөмгөөрөө жиргэх мөнөөсөө мөн бөгөөд ганцхан бусдад гай болохгүй гэсэн болзолтой байдаг юм. Гол нь хэнч тэр тусмаа төр миний дураараа дургиж байгаагийн буруу зөвийг шүүх эрх байхгүй. Шудрага ёс тэгш байдал энтр гэсэн үгээр халхавч хийгчдэд бол тэр шудрага ёсыг ганцхан зүйл л баталж чадна. Тэр бол бурхан. Харин бид хүмүүс. Бас эрх байхад үүрэг гэж байж л таараа хүн нийгмийнхээ өмнө заавал үүрэг хүлээх ёстой гэгчидэд тэр бодлоо өөртөө л үлдээ битгий бусдад тулга гэж хэлийдаа. Хэрэв бусдын өмнө үүрэг хүлээмээр байгаа бол хүлээ хүлээмээргүй байгаа хүнд битгий би үүрэг хүлээж байгаа учраас чи ч бас хүлээх ёстой гэж битгий ханд. Хэрэв үнэхээр тэр чинь чамд таалагдахгүй байгаа бол больж болно шүү дээ.
     
     Зиа ингээд энэ нийтлэлийг заавал уншаарай гэж хэлийдаа. http://publish.news.mn/show/id=708

http://publish.news.mn/show/id=708
http://publish.news.mn/show/id=708
http://publish.news.mn/show/id=708

Бичсэн: dao

Сараачсан: dao | цаг: 09:52 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


зиа харж л байя big grin
Сараачсан: dao цаг: 10:48, 2009-04-01 | Холбоос | |


teguul odoo zeregle-n ineelgeh tsag irlee zao. aan geed uun gee.
Сараачсан: Зэрэглээ цаг: 10:46, 2009-04-01 | Холбоос | |


би худлаа ярихыг ихэд цээрлэж арван буянд маань харшилна гэж үздэг бөлгөө. big grin гэснээс ганц инээлгий гэсэн санаанд юм орж ирэхгүй юмаа.
Сараачсан: dao цаг: 10:30, 2009-04-01 | Холбоос | |


aimaar bolgoomjtoi za yu gej hulhidsan boldoo ntr uhaanii yum bodtson orj irsen chin unen yum bichtsen baihiin gsn.
Сараачсан: mess цаг: 10:24, 2009-04-01 | Холбоос | |


Тээст big grin
Сараачсан: dao цаг: 10:16, 2009-04-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax