2009-04-02
Мэдэхгүй юмаа
          Би олон зүйлийг мэдэхгүй байна. гэхдээ би тэр бүхнийг мэдэхийг ч хүсэхгүй байна.  мэдэхээс ч залхаж байна. энэ юуны төлөө юм бэ гээд эрээвэр хураавар утгагүй авцалдаагүй бухимдсан цөхөрсөн бодлоосоо бичүүл.        


          Тиймээ мэдэхгүй байна. юуны төлөө яах гэж байгаагаа. хэнийг яасны төлөө шийтгэж байгааг хэнд яасны төлөө шагнал өгч байгааг бас юун сонгууль болох гэж байгааг хэн хэн нэр дэвших тэгээд аль ялах гэж байгааг мэдэхгүй юм. эдгээрээс гадна авсан өгсөн эсэх гээл мэдэхгүй үй түмэн асуутууд зөндөө байна. Гэхдээ энэ бүгд дундаас мэдэхийг маш ихээр хүсэж байгаа зүйл бол хэн нь ялах бол гэсэн асуулт. ямар сонгууль болох гэж байгааг мэдэхгүй ч хэн ч хамаагүй ялаасай гэж бодохгүй байна. яагаад гэвэл бид үргэлж нэгийг ярьдагч үр дүн өөр байдаг.

          Хамгийн тод жишээ бол 7-р сарын нэгний өдөр миний ойр хавийн бүх л хүмүүс арай хэтэрчийн л гээд байсан гэхдээ би яг өөрөө сонгуулийн хэсгийн хороонд ажилласан хүний хувьд хэлэхэд ямар ч булхай луйвар болоогүй л гэж хэлнэ болсон ч сонгуулийн үр дүнд өөрчлөлт орохоор байгаагүй. нээтээр хэсээл хүмүүсийн сэтгэгдэл бичлэгийг уншихаар нэг л их энхбаярыг харааж ардчилалыг бишээ ардчилсан намыг дэмжсэн хүмүүс бүгд л ху намд дургүйцэж байна гэнэ. мэдэхгүй юмаа энийг би үнэхээр тийм гэж үү хүмүүсийн хэдэн хувь нь дээд боловсролтой бол үгүй ядаж дээд боловсрол олж авах гээд сурж байгаа бол бас л мэдэхгүй юм.  хууль зөрчиж байна л гэнэ хуулийг зөрчихийг хэн ч хараагүйшдээ л гэх юм. авилгал авч өгч байна гэнээ гэхдээ  бас л хэн ч хараагүй шүү дээ гэцгээнэ зүгээр л нэг харанхуй таамаг. гэхдээ нэг зүйл хэлий бид тэр хүмүүсийг хардаж сэрдэх эрхтэй болохоос тэд биднийг хардаж сэрдэх эрхгүй юм шүү. хууль зөрчсөн эсэх луйвар хийсэн эсэх авилгал авсан эсэх асуудал үнэхээр үгүй байж болох л юм гэхдээ тэд бидэнд хардуулах ёстой хүмүүс гэж бодогдхийн. бид мэдэхгүй байна.

          Сүүлийн үед бидэнд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа мэт санагдах боллоо. бид өнгөн дээрээ мэдэж байгаа мэт, харсан мэт ярьцгаадаг нь олонхи байх л даа гэхдээ зөвхөн ярихаас би залхаж байна. ингэлээ гээд буруу нь юу байгаам бэ түрүүн чи хардах эрхтэй гэж хэлсэн шүү дээ гэж хэлэх гэж байна уу. тиймээ бид хардах эрхтэй энэ эрхийнхээ дагуу л хардаж байгаам шиг гэхдээ бид гаднаа дургүйцэн эсэргүүцэж байгаа боловч эцсийн бүлэгт бүх зүйл өөрөөр эргэцэн байдаг бид л тэднийг өөрсдөө тэднийг сонгоод байна бид л өөрсдөө энэ бүхнийг хийгээд байна шүү дээ. тиймээ би мэдэхгүй байна. яагаад бид өөрсдөө энэ бүхнийг хийгээд байгааг.

          Сонгуулийн насанд хүрч сонгууль өгөх болсон цагаасаа би ганцхан л намын нэр дэвшигчдийг дугуйлж ирсэн орчин тойрондоо ятгалаг хийсээр ирсэн гэхдээ үр дүн гарсан зүйл алга л байна мэдэхгүй юмдаа. хүссэн үр дүнд хүрлээ гэхэд бидний сонголтийг албан тушаалаар арилжиж байгаа гаруудад уур хүрээд байдаг. бүүр огиудас хүрдэг хамгийн зэвүүн дайсан бол чиний үзэл бодлийг ашиглан чамайг үгүйсгэж байгаа нөхөд гэсэн үгийг их бодох боллоо. 

          Бид энэ өөрчлөлтийг хүмүүсийн ярьсан хэлсэн хийсэн хоёр ижил байлгах энэ өөрчлөлтийг өөрсөддөө хийгээгүй байж бусад том том өөрчлөлтийн талаар ярьцгаахаа болий гэж сүүлийн үед бодогдох боллоо. мэдэхгүй юмаа. удахгүй би тэдний нэгэн адил хулгайч болцон явж байх ч юм шиг. тэгээд энэ нийгмийнхээ эрэг шураг нь болчих ч юм шиг. эсвэл аль хэдийн болчихсон ч юм шиг. өнөөдөр миний амьдрал хангалуун бус байна хэмээн орилно. тэгээд маргааш нь орлиохоо больцон би бол ер нь гайгүйшдээ гэж ярьдаг болчих ч юм шиг. хэн нэгэн юу ч юм надаа өгүүл авчмаар ч юм шиг. хүнд сурталтай байна энэ төрийн албаныхан гээл хашгирана блогтоо бичнэ. жилийн дараа гэхэд ажил их байхад энэ одоо юу вээ энтр гээд ярьж байх ч юм шиг. мэдэхгүй юмдаа.

          Энэ удаа би хэнд ч саналаа өгөхгүй ээ учир нь ялгаа байхгүй учираас гэж хэдэн жилийн өмнөөс бодогдог болсон гэхдээ л би нөгөө намдаа саналаа өгсөөр л байсан. харин үр дүн бүгдээс өөр хэвээр л байсан. бидний монголчуудын дийлэнх нь өөрийнхөө саналыг миний саналтай хамт уут гурил таван мянган цаасаар худалдчихлаа гэж хашхирмаар хараамаар санагдсан өдрүүд олон л байлаа. тэднийг зүхдэг байлаа. гэхдээ одоо больсон учир тэглээ гээд жинхэнэ юу ч өөрчлөгдөхгүй учираас. тэднийг харааж байгааг маань ч тэд мэдэхгүй шүү дээ. надаас хулгай хийсэн гэж бодож байгаа бүх хүнийг харааж зүхдэг байлаа. гэхдээ би өөрөө тэдэнд хулгай хийх боломжийг нь олгочихоод хулгай хийлээ гэж хараах нь утгагүй юм гэж бодогдох болоод удаж байна.

          Одоо бол үнэндээ залхаж байна бусдыг хараахаас зүхэхээс бухимдахаас цөхрөхөөс ч одоо бол бодохоос ч залхаж байна зүгээр л маазраад явж байя.

Бичсэн: dao

Сараачсан: dao | цаг: 18:20 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


тэнэг сонгуулиас болсон уу зүгээр л бухимдал уу ойрдоо иймэрхүү юм их бодогдох боллоо гэж тэгжийгаад бастиагийн хууль гэсэн зохиолоос оруулнаа одоо болж байгаа үйл явдлуудтай таараад байгаам шиг санагдаад байхы big grin
Сараачсан: dao цаг: 16:05, 2009-04-06 | Холбоос | |


crying сонгууль хурдан болоод дуусахийг хүсэж суухаас сонгууль дөхөхөөр зурагт ер нь үзэж болох бүх зүйл утгаа алддаг болхоор жаахан сэтгэлиын тэнхээтэй байгаарай Монголчуудаа гэж ямар ч байсан Сонгогдсон хүнээс нь нэг их хүсэж мөрөөдөд хэрэггүй гэдэгийг бид бүгд мэднэ шүү дээ
Сараачсан: Эх орон, Газар шороо цаг: 22:12, 2009-04-03 | Холбоос | |


мэдэхгүй юмдаа big grin
Сараачсан: dao цаг: 10:07, 2009-04-03 | Холбоос | |


тиймээ
би ч бас залхсан би сонгуул өгдөггүй. надад ямар нэг зүйлийг өөрчлөх чадвартай хүн харагддаггүй. нэг хүнд асар итгэж байсан. гэтэл тэр олон хүний итгэлээр гарч ирээд л аллага хийсэн.
гэхдээ над хамаагүй гэж ингэж орхиж бас болохгүй юм шиг байгаан.
энхбаярын тухайд Монгол улсад Шашин төрийг хослон баригч ямар ч байсан хэрэггүй.
Сараачсан: arius цаг: 19:28, 2009-04-02 | Холбоос | |


тээст big grin
Сараачсан: dao цаг: 19:12, 2009-04-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax